Латин Америкт халдвар авсан хүний тоо долоон сая давлаа

Латин Америкт халдвар авсан хүний тоо долоон сая давлаа

Латин Америкт коронавирусний халдвар авсан хүний тоо пүрэв гаргийн байдлаар долоон сая давсныг Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн тоон мэдээлэл харууллаа.

Латин Америкт сүүлийн мэдээллээр “COVID-19” халдварын 7020744 тохиолдол бүртгэгджээ. Тус бүс нутгийн орнуудаас Бразилд хамгийн олон буюу 3761391 хүн халдвар авчээ. Бразил нь халдварын тохиолдол, нас барсан хүний тоон үзүүлэлтээрээ АНУ-ын араас хоёрдугаарт бичигдэж байгаа юм.

Латин Америкт халдварын тохиолдлын тоогоор Бразилын араас Перу, Мексик, Колумби, Чили жагсаж байна. Эдгээр таван улс нь халдвар хамгийн их тархсан дэлхийн 10 орны тоонд мөн багтаж байгаа аж. Латин Америкт халдвар авсан хүний тоо сүүлийн 13 хоногийн дотор нэг саяар нэмэгдэж, зургаан саяас долоон саяд хүрсэн байна.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.