Беларусь, коронавирус, эдийн засаг. В.Путин томоохон ярилцлага өгчээ

Беларусь, коронавирус, эдийн засаг. В.Путин томоохон ярилцлага өгчээ

Беларусийн байдлын тухайд

“Александр Григорьевич Лукашенко хууль сахиулах байгууллагын ажилтнуудын тодорхой нөөц бүрдүүлэхийг надаас хүссэн. Би түүний хүсэлтийг биелүүлсэн. Гэхдээ бид байдал хяналтаас гарах хүртэл ашиглахгүй байхаар тохиролцсон” гэж Оросын Ерөнхийлөгч хэлжээ. “Бид Беларусьт үүссэн бүх асуудлыг тайван замаар шийднэ гэсэн зарчмыг баримталж байгаа” гэж тэрбээр мэдэгдэв.

“Хэргийн учир нь Беларусьт одоо юу болж байгаад бус харин хэн нэгэн тэнд ямар нэгэн өөр зүйл болохыг хүсэж байгаад буй юм. Энэ хүмүүс эдгээр үйл явцад нөлөөлж, улс төрийн ашиг сонирхолдоо нийцсэн шийдэлд хүрэхийг хүсэж байна” гэж В.Путин хэлжээ.

“Миний бодлоор, бусад орнуудыг, европ, америкчуудыг бодвол бид Беларусьт болж буй үйл явдалд хамаагүй тайван, төвийг сахисан байдлаар хандаж байгаа” гэж тэрбээр тэмдэглэсэн байна.

Коронавирустэй хийж буй тэмцэл болон Оросын вакцины тухайд

“Бид цар тахлын оргил үеийг давж чадсан. Бид өвчлөлийн оргил үеийг даван туулж, цаашид ажиллахад шаардлагатай нөхцөлийг бүрдүүлж чадсан гэж би найдаж байна” гэж тэрбээр хэлжээ.

"Зарим улс оронд коронавирусний халдварын тоо яагаад нэмэгдэж байгаа нь ойлгомжтой, илэрхий зүйл юм. Амралтын улирал үргэлжилж, далайн эрэг дээр, баар, ресторанд хүмүүс олноороо цугларч байна. Мэдээжийн хэрэг энэ хувиа бодсон үзэл, нийгмийн дийлэнх олонхын ашиг сонирхлыг харгалзан үзэхийг хүсэхгүй байгаа байдал зарим оронд өвчлөл нэмэгдэхэд хүргэж буйг бид харж байна. Ийм зүйл Европт болохгүй гэдэгт мөн бусад орон үүнийг даван туулж чадна гэж найдаж байна” гэж Оросын Ерөнхийлөгч тэмдэглэжээ.

Тэрбээр оросуудад хандан вирус хаашаа ч яваагүй гэдгийг сануулаад аюулгүй байдлын бүхий л арга хэмжээг дагаж мөрдөхийг хүссэн байна.

“Бид амьтад, сайн дурынханд эмнэлзүйн өмнөх болон эмнэлзүйн туршилтуудыг хийсэн. Энэхүү вакцин нь тогтвортой дархлаа үүсгэж, миний охинд бий болсонтой адил эсрэг биет үүсгэж байгаа нь манай мэргэжилтнүүдэд маш тодорхой харагдаж байна. Бурханы авралаар охин маань сайн байна" гэж тэрбээр хэлжээ. 

“Манай мэргэжилтнүүд хүмүүст маш их тус болох гайхалтай эм бэлдмэл гаргана гэдэгт би итгэлтэй байна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч хэлсэн байна. 

Эдийн засгийн тухайд

В.Путиний үзэж байгаагаар, эдийн засагт үүссэн асуудлуудын оргил үеийг ОХУ даван туулсан байна. “Бид аажмаар сэргэж эхэлнэ гэж найдаж байна. Дараа жил энэ сэргэлт батжина гэж бодож байна” хэмээн тэрбээр мэдэгджээ. Түүний хэлснээр, Оросын Засгийн газрын зөв шийдвэрийн ачаар тус улсын эдийн засаг цар тахлыг тэсэж гарсан байна.

“Манай улсын макро эдийн засгийн гол үзүүлэлт харьцангуй тогтвортой байгаа. Хэдийгээр хэлбэлзэл ихтэй байна гэж урьдчилан таамаглаж буй ч өнөөдрийн байдлаар 3.4 хувийн инфляцтай байна. Мөн шинжээчдийн таамаглаж байгаагаар, 3.4-3.41 хувь байх төлөвтэй байна” гэж В.Путин хэлжээ. Оросын Ерөнхийлөгчийн тооцоолж байгаагаар, тус улсын эдийн засаг 5-6 хувиар унаж магадгүй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Парис хотод амны хаалт заавал зүүхийг шаардах гэх мэт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болжээ. 2020-08-28

АНУ-д “Лаура” шуурганы улмаас зургаан хүн амиа алджээ 2020-08-28

ДЭМБ: Дэлхийн хүн амын 70 хувь нь вакцинжуулалтанд хамрагдах ёстой 2020-08-28

Эрдэмтэд сүүлийн мөстлөгийн үед агаарын температур хэд байсныг тогтоожээ 2020-08-28

Дэлхий даяар амны хаалтны хэрэглээг өргөжүүлж байна 2020-08-28

Беларусь, коронавирус, эдийн засаг. В.Путин томоохон ярилцлага өгчээ 2020-08-28

Окинавад онцгой байдлын дэглэмийг дахин сунгах төлөвтэй байна 2020-08-28

"TikTok”-н АНУ дахь үйл ажиллагааг худалдан авахад 30 орчим тэрбум ам.доллар шаардагдана 2020-08-28

“Вектор” төв эхний ээлжийн вакцинаа 10,11 дүгээр сард гаргана 2020-08-28

НҮБ: Ливид коронавирусний цар тахлын байдал хяналтаас гарч байна 2020-08-28

Латин Америкт халдвар авсан хүний тоо долоон сая давлаа 2020-08-28