Хиймэл оюун ухаан НАСА-гийн хуучин мэдээллээс 50 шинэ гараг илрүүлжээ
Их Британийн судлаачид хиймэл оюун ухаан ашиглан манай нарны аймгаас гадна оршдог 50 шинэ гараг илрүүлжээ. Ворвикийн их сургуулийн одон орон судлаачид компьютерын инженерүүдтэй хамтран АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн гарагс байж болох олон мянган объектын талаарх хуучин мэдээллийг шинжлэх машин бүтээсэн байна. Манай нарны аймгаас гадна орших гарагсыг илрүүлэхдээ эрдэмтэд гэрлийн хугарлыг судалдаг хэдий ч энэ нь янз бүрийн шалтгаан, хүчин зүйлсийн нөлөөгөөр тэр бүр оновчтой байдаггүй аж. Харин хиймэл оюун ухаан жинхэнэ гарагийг олж илрүүлсэн байна. Шинээр нээсэн эдгээр гараг Далайн вангаас том, Дэлхийгээс жижиг зэрэг янз бүрийн хэмжээтэй аж.
Ворвикийн их сургуулийн судлаач Дэвид Армстронг ярьснаар, хиймэл оюун ухаан тооцооллын алгоритм ашиглан хэдхэн секундийн дотор гарагсыг илрүүлэх чадалтай бөгөөд цаашид улам боловсронгуй болгох боломжтой гэнэ. Энэхүү алгоритмыг НАСА агентлагийн “TESS” хиймэл дагуулаас авсан мэдээллийг шинжлэхэд ашиглах боломжтой аж. Огторгуйн 75 хувийг зурагжуулсны үндсэн дээр “TESS” манай нарны аймгаас гадна орших 66 гараг, гараг байж болзошгүй 2100 орчим биет илрүүлээд байна. Эдгээрийн дотор хоёр нарыг тойрон эргэдэг гараг хүртэл илрүүлж байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.