Дэлхийн удирдагчид Абэ Шинзогийн биеийн байдалд санаа зовниж буйгаа илэрхийллээ

Дэлхийн удирдагчид Абэ Шинзогийн биеийн байдалд санаа зовниж буйгаа илэрхийллээ

Дэлхийн улс орнуудын удирдагчид, Засгийн газрууд эрүүл мэндийн шалтгааны улмаас огцрох шийдвэр гаргасан Японы Ерөнхий сайд Абэ Шинзогийн биеийн байдалд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Мөн тэдний зарим нь найм орчим жилийн турш алба хаших хугацаандаа түүний гүйцэтгэсэн үүргийг сайшаасан байна.

  • Абэ Шинзо АНУ-Японы харилцаа холбоог түүхэнд байгаагүйгээр хүчирхэгжүүлсэн хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэнийг АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтан уламжилжээ. “Бид Ерөнхий сайд Абэ Шинзогийн халааг авах хүнтэй хоёр талын харилцааг улам бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахыг тэсэж ядан хүлээж байна” гэж уг мэдэгдэлд тэмдэглэжээ.
  • Абэ Шинзог албан тушаалаасаа огцрох талаар мэдээлэл гарсны дараа БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижяниас энэ талаар асуухад, Японы дотоод хэргийн асуудал хэмээн хариулахаас татгалзсан боловч БНХАУ Япон улстай харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байна гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.
  • БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний ажлын албанаас Абэ Шинзог ийнхүү мэдэгдсэнд харамсаж буйгаа илэрхийлээд, Ерөнхий сайд БНСУ, Японы харилцааг хөгжүүлэн сайжруулахад олон чухал үүргийг гүйцэтгэсэн гэж мэдэгдсэн байна. “Манай Засгийн газар БНСУ-Японы харилцааг сайжруулахын тулд шинэ Ерөнхий сайд болон Сайд нарын танхимтай үргэлжлүүлэн хамтран ажиллана” гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Кан Мин Сёк мэдээлжээ. Мөн Абэ Шинзод түргэн эдгэрэхийг ерөөжээ.
  • БНАСАУ-ын Засгийн газрын хувьд одоогоор төрийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.
  • Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэнийн зүгээс өнгөрсөн жилүүдэд Тайваньд хүчтэй дэмжлэг үзүүлсэн Абэ Шинзод талархал илэрхийлээд, Тайвань-Японы харилцааг хөгжүүлэх чиглэлд гаргасан түүний хүчин чармайлтыг сайшаасан байна. Мөн Абэ Шинзог түргэн эдгэрнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлснийг Ерөнхийлөгчийн ажлын албаны хэвлэлийн төлөөлөгч уламжилжээ.
  • Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн хувьд хүндэт нөхөр Абэ Шинзогийн бие чилээрхсэнд санаа зовниж буйгаа “Twitter” хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна. “Сүүлийн жилүүдэд таны ухаалаг удирдлага, хувийн хүчин чармайлтын дүнд Энэтхэг-Японы харилцаа түүхэнд байгаагүйгээр гүнзгийрч, хүчирхэгжсэн билээ. Танд түргэн эдгэрэхийг ерөөж байна” гэж Н.Моди мэдэгджээ.
  • Сингапурын Ерөнхий сайд Ли Сянлун “Facebook” хуудсаараа дамжуулан, Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгааны улмаас огцрох болсонд харамсаж буйгаа илэрхийлжээ. Мөн Ерөнхий сайдыг өнгөрсөн хугацаанд сайн ажилласныг тэмдэглээд, түүний удирдлага дор хоёр талын харилцаа гүнзгийрсэн хэмээн мэдэгдсэн байна.
  • Филиппинийн Гадаад хэргийн сайд Тедди Локсины хувьд Абэ Шинзог улс орныхоо сайн нөхөр, Ерөнхийлөгч Родриго Дутертегийн ойр дотны найз хэмээн тодорхойлжээ.
  • Пакистаны Ерөнхий сайд Имран Хан “Twitter” хуудсандаа, Пакистан-Японы харилцаа Ерөнхий сайд Абэ Шинзогийн удирдлага дор улам хүчирхэгжиж, томоохон ахиц дэвшил гарсан хэмээн нийтэлжээ. “Бид түүнд сайн сайхныг хүсэж байна” гэж тэрбээр мөн бичжээ.
  • Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисоны мэдэгдэлд, “Австралийн ард түмний нэрийн өмнөөс Австрали-Японы харилцааг хөгжүүлэх чиглэлд гаргасан Абэ Шинзогийн хүчин чармайлтад талархал илэрхийлж байна” хэмээн тэмдэглэжээ.
  • Европын орнуудаас Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоноос Абэ Шинзод сайн сайхныг хүссэн байна. “Абэ Шинзо Япон болон дэлхий дахины төлөө агуу зүйлийг хийсэн. Түүний удирдлага дор Их Британи-Японы худалдаа, батлан хамгаалах, соёлын харилцаа хөгжсөн” гэж тэрбээр мэдэгджээ.

Абэ Шинзо бүдүүн гэдэсний үрэвслээ эмчлүүлэх шаардлагатай болсон тул огцрох шийдвэрийг гаргасан талаараа баасан гарагт мэдэгдсэн юм. Тэрбээр уг өвчний улмаас 2007 онд албан тушаалаасаа огцорч байсан боловч хожим нь түүний биеийн байдал сайжирч, 2012 онд Ерөнхий сайдаар дахин сонгогдсон юм. Тэрбээр энэ долоо хоногийн эхээр Японы Ерөнхий сайдын албыг хамгийн удаан хугацаанд тасралтгүй хашсан хүн болсон билээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Японы Ерөнхий сайд огцрох бодолтой байна 2020-08-28

Францын шигшээ багийн хөлбөмбөгч Пол Погба коронавириусээр халдварлажээ 2020-08-28

Д.Трамп Ангараг гараг дээр Америкийн далбааг мандуулахаа амлав 2020-08-28

Хиймэл оюун ухаан НАСА-гийн хуучин мэдээллээс 50 шинэ гараг илрүүлжээ 2020-08-29

Коронавирусний өсөлтийг зогсоох чадвартай витаминыг нэрлэжээ 2020-08-29

Дэлхийн удирдагчид Абэ Шинзогийн биеийн байдалд санаа зовниж буйгаа илэрхийллээ 2020-08-29

Францад баасан гаргийн байдлаар 267077 хүн халдвар авч, 30596 хүн нас баржээ.   2020-08-29

БНХАУ-д гарган авсан дөрвөн вакцины эмнэлзүйн гуравдугаар шатны туршилт үргэлжилж байна 2020-08-29

АНУ-д коронавирусээр дахин халдварласан анхны тохиолдол батлагджээ 2020-08-29

“Neuralink” компани мэдрэлийн гаралтай өвчнүүдийг эмчлэхээр зорьж байна 2020-08-29

Берлинд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг эсэргүүцсэн жагсаал болжээ 2020-08-30