Хойд хөрш ОХУ-д хоногт 4993 тохиолдол бүртгэгдэж, 53 хүн нас баржээ.

Хойд хөрш ОХУ-д хоногт 4993 тохиолдол бүртгэгдэж, 53 хүн нас баржээ.

Коронавирусний халдвар дэлхийн 216 улс орон, бүс нутагт бүртгэгдэж, 25 сая 272 мянган хүн өвчилж, 857 мянган хүн нас бараад байна. Нийт 17 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. 24 цагийн хугацаанд 264 мянган тохиолдол бүртгэгдэж, 5000 гаруй хүн нас барсан байна.

Хойд хөрш ОХУ-д хоногт 4993 тохиолдол бүртгэгдэж, 53 хүн нас баржээ. Японд хоногт 429 тохиолдол бүртгэгдэж, 12 хүн эндсэн нь өнгөрсөн өдөр, өнгөрсөн долоо хоногоос ялимгүй буурсан тоо ч эндэгдэл өндөр хэвээр байна. Японд дотоод, гадаад орчинд амны хаалт зүүх, эцэг эхчүүд хүүдүүддээ үлгэрлэж өөрсдөө амны хаалтаа тогтмол зүүх, нийтийн тээврээр зорчиж байгаа хүн бүр маск зүүх ёстой болжээ.

Өмнөд Солонгост хоногт 235 тохиолдол илэрсний 13 нь гадаадаас зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдол аж. Тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс халдвартай хүмүүсийн хавьтлуудыг эрт илрүүлэх, гэрт нь тусгаарлах арга хэмжээ авахыг илүүд үзэж байна. Мөн иргэд кофе шопоор үйлчлүүлэхдээ гэртээ юмуу албан газартаа авчруулах зөөврийн үйлчилгээг ашиглахыг зөвлөжээ. Ресторан, кофе шопд хүмүүс амны хаалтаа авч байгаа учир амьсгалын замаар халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээ авч эхэлжээ.

ДЭМБ-ын ээлжит хэвлэлийн хурлын үеэр Ерөнхий захирал нь “Хүн төрөлхтөн цар тахалтай нүүр тулаад найман сар боллоо. Бид их хохирол амссан ч асар их зүйлийг хийж, тэмцсээр байна. Халдварыг хяналтдаа оруулах, аюулгүй, эрүүл орчноор хангах шаардлагатай байна. Нэг ч хүн манай улс вируснээс ангид гэж бодож болохгүй. Би эрсдэлгүй гэж бодох нь ч асар их хохирол амсахад нөлөөлөх болно. Халдвар АНУ, Европын зарим улсад дахин дэгдэж байгаа нь хүний бөөгнөрөлтэй холбоотой” гэжээ.

Иймээс хүмүүс өөрсдийгөө халдвараас хамгаалах нь чухал байна. Зай барих, гараа тогтмол угаах, амны хаалт зүүх, ханиаж найтаахдаа зөв дадал зуршил хэвшүүлэх нь чухал юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.