Ёшихидэ Суга Засгийн газрын тэргүүний сонгуульд оролцоно

Ёшихидэ Суга Засгийн газрын тэргүүний сонгуульд оролцоно

Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга Засгийн газрын тэргүүний сонгуульд оролцох тухайгаа 9 дүгээр сарын 2-нд албан ёсоор мэдэгдэнэ. 

Лхагва гарагт тэрбээр хэвлэлийн бага хурал хийж, энэ албан тушаалд нэр дэвших болсон шалтгаанаа хэлэх аж. 

Ёшихидэ Суга Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг 2012 оноос хойш тууштай хашиж байгаа бөгөөд Японы Засгийн газрын хоёр дахь нөлөө бүхий хүн юм. Шинэ намын даргын сонгуульд оролцох бодолтой байгаагаа Суга Либерал ардчилсан намын удирдлагад өмнө нь мэдэгдсэн байна. Тус намын хоёр том эвсэл Сугаг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. 

Эрүүл мэндийн шалтгааны улмаас огцрохоор төлөвлөж буйгаа Ш.Абэ 8 дугаар сарын 28-нд мэдэгдсэн бөгөөд дараагийн Ерөнхий сайдыг сонгох хүртэл үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэнэ гэсэн юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.