“Amazon” компанид дрон ашиглан ачаа бараа хүргэхийг зөвшөөрчээ

“Amazon” компанид дрон ашиглан ачаа бараа хүргэхийг зөвшөөрчээ

FAA буюу АНУ-ын Нисэхийн удирадах газраас тус улсын “Amazon” компанид дрон ашиглан ачаа бараа хүргэх зөвшөөрөл олгожээ.

“Amazon”-ы эзэмшдэг “Prime Air” компанид "нисгэгчгүй онгоцны агаарын систем ашиглах" зөвшөөрлийг наймдугаар сарын 29-нд олгосон байна. Ийм зөвшөөрөл олгох хүсэлтийг тус компани 2019 онд гаргажээ. “Ачаа барааг үйлчлүүлэгчдэд аюулгүй, түргэн шуурхай хүргэхийн тулд “Prime Air” компани автомат нисгэгчгүй онгоцны агаарын системийг ашиглахаар” төлөвлөж байгааг FAA-гийн төлөөлөгчид онцолсон байна.

FAA өмнө нь ийм зөвшөөрлийг хоёр ч компанид өгсөн байна. Эхний зөвшөөрлийг “Google”-ийн охин компани болох “Alphabet” холдингийн эзэмшдэг “Wing Aviation” үйлчилгээ авсан бол хоёр дахийг нь Олон улсын буухиа шуудангийн үйлчилгээ үзүүлэгч "UPS" компаниийн салбарт олгожээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.