ДУНДГОВЬ: Хөдөлмөрийн аюулгүй байдлын олон улсын стандартыг нэвтрүүлнэ

ДУНДГОВЬ: Хөдөлмөрийн аюулгүй байдлын олон улсын стандартыг нэвтрүүлнэ

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас байгууллагын үйл ажиллагааны менежментийн шинэ тогтолцоог бий болгож, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарыг хэрэглэгчийн шаардлагад нийцүүлж, сайжруулах зорилгоор “ISO-9001”, алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог хангах зорилгоор “ISO45001” стандартыг тус тус нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

Энэ хүрээнд тус стандартыг нэвтрүүлэхэд хамтарч ажиллах, туршлага солилцох уулзалт, хурал зохион байгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах чиглэлээр хамтран ажиллахаар “Ёвро Азиа сертф” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.