Хүлээлт тогтвортой байвал ханш “тайван” байна

Хүлээлт тогтвортой байвал ханш “тайван” байна

Өнөөдөр Монголбанкны албан ханшаар нэг ам.доллар 2754.33 төгрөгтэй тэнцүү байна. Гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар Монголбанк 17 сая ам.долларыг банкуудад нийлүүлжээ. Юанийн ханшийн тухайд 394.45 төгрөгтэй тэнцүү байгаа юм.

Коронавирусийн дэгдэлт төгрөгийн ханшид хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуудал анхаарал татаж буй. Тэгвэл Төв банкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл  “Төгрөгийн ханшийн дунд урт хугацааны трэнд Монгол Улсын валют олох чадвараас хамаарна. Харин богино хугацаанд аливаа шокоос үүдэлтэй огцом савлагаа үүсгэхгүй байх бодлогын орон зай бий. Валютын захад оролцогчдын хүлээлт тогтвортой байвал ханшид ч савлагаа үүсэхгүй байх боломжтой" хэмээн байр сууриа илэрхийлээд байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.