Зохиомол хомстол, үнийн өсөлт үүсэхээс сэргийлэхэд ХХААХҮЯ, ШӨХТГ хамтарч байна

Зохиомол хомстол, үнийн өсөлт үүсэхээс сэргийлэхэд ХХААХҮЯ, ШӨХТГ хамтарч байна

Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор иргэд хүнс их хэмжээгээр нөөцлөх үзэгдэл гарч эхэлсэн. Энэ нь зохиомол хомстол үүсгэж зарим бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх үзэгдлийг бий болгосон бөгөөд үүнд  ШӨХТГ-ыг хяналт тавьж хамтран ажиллахыг ХХААХҮЯ-аас хүссэн байна. 

Уг хүсэлтэд "Монгол Улсын Их Хурлаас иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталж, Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг нэмэх, цалингийн зэрэглэлийг шинэчлэх, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр шийдвэрлэсэн нь ард иргэдийн худалдан авах чадварт эерэгээр нөлөө үзүүлж байна.

Гэвч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ коронавирусийн тархалт нийгмийн эрүүл мэндийн байдалд нөлөөлөх төвшинд хүрснийг зарласантай уялдан Монгол Улсын Засгийн газраас иргэдийн зорчих хөдөлгөөн, хил нэвтрэлтийг онцгой горимд шилжүүлсэн явдал иргэдийн худалдан авалтыг эрс нэмэгдүүлж бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцлөх болсон нь зах, худалдааны төв, дэлгүүрүүдэд зохиомол хомстол үүсэх, үнэ өсгөх эрсдэл бий болгож байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хуулиар, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамж, мөн дотоод худалдааны бодлого, зохицуулалтын асуудал хариуцдагийн хувьд хүнсний бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой хадгалах, нэмэгдүүлэх, хомстол бий болгохоос урьдчилан сэргийлэх замаар бөөний болон жижиглэнгийн үнийн төвшинг тогтвортой байлгах нөхцөлийг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа бүхэлд нь чиглүүлэн ажиллаж байна.

Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлж тэдний үүрэг хариуцлагыг дээшлүүлэх замаар бараа бүтээгдэхүүний хомстол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах, үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоохоос сэргийлэх зорилгоор судалгаа, дүгнэлт хийж, үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоодод шаардлага тавьж ажиллаж байна


 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.