Шинэ коронавирусийн эсрэг анхны вакциныг 1.5 жилийн дараа гаргана

Шинэ коронавирусийн эсрэг анхны вакциныг 1.5 жилийн дараа гаргана

КОРОНАВИРУС АЛБАН ЁСНЫ НЭРТЭЙ БОЛЛОО

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас нас барсан хүмүүсийн нийт тоо 1112 болж, халдвар авсан нь батлагдсан 44794 тохиолдол бүртгэгдэж, 4657 өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Нас баралтын түвшин өмнөх өдөр 3.07 хувьтай байсан бол 3.2 хувь болж өсжээ. Хубэй мужид 11.2 мянган сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа бол 77.1 мянган хүн эмнэлгийн хяналтад байна. Сүүлийн нэг хоногт 95 өвчтөн нас барсан нь даваа гарагт бүртгэгдсэн 116 тохиолдлоос 22 хувиар буурчээ.

  • Хятад улсад анх дэгдсэн шинэ төрлийн коронавируст COVID-2019 гэх албан ёсны нэр өгчээ. ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Аданом Гебрейесусын мэдээлснээр, СО – нь коронавирус, VI - вирус, D нь өвчин гэсэн утгыг илэрхийлж байна.
     
  • Шинэ төрлийн коронавирусийн эсрэг анхны вакциныг 1.5 жилийн дараа гаргаж авах боломжтой гэж ДЭМБ мэдэгджээ.
     
  • БНХАУ тус улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбогдуулан Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудад худалдааны хязгаарлалт тавихаас түдгэлзэхийг уриалжээ. Хятад улс дэлхийн эдийн засагт томоохон хувь нэмэр оруулдаг бөгөөд “хэтэрсэн хариу үйлдэл” Хятадын эдийн засагт нөлөөлж, улмаар дэлхийн эдийн засагт тусгалаа олох болно гэж Хятадын тал үзэж байна.
     
  • АНУ-ын иргэний агаарын тээврийн “American Airlines” компани Хятад улс руу хийх бүх нислэгээ дөрөвдүгээр сарын 20-ыг хүртэл цуцалжээ. Тус компани Хятад руу хийх нислэгээ анх хоёрдугаар сарын сүүлийн долоо хоног хүртэл зогсох тухай мэдэгдэж байсан бол хожим нь энэ хугацааг гурван сарын сүүлийн долоо хоног хүртэл сунгаж байсан юм. Тус компани Хонконг, Бээжин, Шанхай хот руу тогтмол нислэг үйлддэг.
     
  • ОХУ Хятад улсад хүмүүнлэгийн тусламж болгон хоёр сая амны хаалт илгээжээ. Тус улс хоногт 1.2 сая амны хаалт үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд нэмэлт ээлжээр ажилласан тохиолдолд 1.5 сая ширхэг хүртэл нэмэгдүүлэх боломжтой аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.