"Үхсэн халим" хэдэн арван мянган хүнийг цочирдуулжээ

"Үхсэн халим" хэдэн арван мянган хүнийг цочирдуулжээ

Гэдэснээс нь хог цувсан халимны загвараар иргэдэд зориулсан сургалтыг АНУ-д зохиог байгуулжээ. Үүний зорилго далайд хог хаях нь ийм их хор уршигтай гэсэн агуулгыг олон нийтэд хүргэхэд оршиж байгаа аж. Мөн далай тэнгисийн бохирдлыг бодит байдлаар харуулахыг зорьжээ.

Уг арга хэмжээг эхлүүлж "Үхсэн халим"-ыг олон нийтийн сүлжээнд байршуулаад удаагүй байхад л хэдэн арван мянган хүнийг цочирдуулжээ.

Хогоор хийсэн бүрэн хэмжээний цэнхэр халим нь Гринпийс ба бүтээлч агентлаг Dentsu Jayme Syfu нарын хамтын ажиллагааны үр дүн аж.

Иймд тум “Үхсэн халим”-ны талаарх мэдээлэлийг хүргэе.

  1. "Үхсэн халим" -ыг өнгөрсөн жил Европын эргээс олдсон 30 халимнаас санаа авч бүтээжээ. Гэхдээ үүнтэй төстэй нөхцөл байдал 2016 оны арванхоёрдугаар сард Филиппинд болсон бөгөөд Самал арлын эрэг дээр хог идэж үхсэн халим олджээ.
  2. Энэхүү асар том “Үхсэн халим” нь 22 метр урт, гурван метр өндөр юм.
  3. Үүнийг далайгаас олдсон хуванцараар хийсэн бөгөөд гялгар уут, шил, төмөр зэргийг ашиглажээ.
  4. Бүтээлч баг болон орон нутгийн уран бүтээлчид аль болох бодитой үр дүнд хүрэхийг хичээв.
  5. "Үхсэн халим" -ын зураг, видео бичлэг олон нийтийн сүлжээнд тэр даруй цацагдав.
  6. Хүмүүс халимыг жинхэнэ халим гэж андуурсны ачаар ийм үр дүнд хүрсэн.
  7. "Үхсэн халим" суурилуулалт нь 2050 он гэхэд дэлхийн оршин суугчдын тооноос давах урьдчилсан таамаглал бүхий манай далайг хог хаягдлаас ойрын хугацаанд устгах гайхалтай бэлгэдэл юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.