“Tenet” киноны хөгжмийг тонгоруулж сонсож болно

“Tenet” киноны хөгжмийг тонгоруулж сонсож болно

“Memento(2001)”, "Dark knight" гурвал, "Inception(2010)", "Interstellar(2014)" тэргүүтэй киног найруулсан Кристофер Ноланы ээлжит бүтээл “Tenet” кино урлагийн хамгийн том зах зээлийн нэг болох АНУ-ын үзэгчдэд энэ сарын 3-нд хүрнэ. Жон Дэвид Вашингтон, Роберт Паттинсон, Кеннет Брана, Элизабет Дебики, Аарон Жонсон, Майкл Кейн нар гол дүр бүтээсэн уг бүтээлд гол баатрууд урвуу цаг хугацааны урсгалыг ашиглан дэлхийн гуравдугаар дайныг зогсоохын төлөө тэмцдэг аж.

Түүнчлэн “Tenet” киноны зарим хөгжим киноныхоо нэр шигээ аж. Тодруулбал, киноны зарим хөгжмийг тонгоруулж буюу хойноос нь тоглуулахад, урдаасаа хойшоо тоглуулсантай яг адил сонсогдоно.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.