"Цементэд булсан араг ясыг монгол хүнийх байж болзошгүй" талаар мэдээлжээ.

"Цементэд булсан араг ясыг монгол хүнийх байж болзошгүй" талаар мэдээлжээ.

Өмнөд Солонгост 28 дахь жилдээ цацагдаж байгаа гэмт хэргийн мөрдлөгийн нэвтрүүлгээр "Цементэд булсан араг ясыг монгол хүнийх байж болзошгүй" талаар мэдээлжээ.

Энэхүү нэвтрүүлгийн шинэ дугаар өнгөрөгч наймдугаар сарын 16-ны өдөр гарсан бөгөөд БНСУ-ын Инчён хотын Чунчун дон гэх газраас 2016 онд цементэд булсан эмэгтэй хүний цогцос олдсон нь солонгос хүнийх биш болохыг тогтоосон тухай дурдсан байна.

Уг цогцос нь 17-20 орчим настай, 162-170 см өндөртэй эмэгтэй хүнийх бөгөөд үүдэн шүд нь унасан, бор өнгийн үстэй гэж цагдаагийнхан дүгнэжээ. Түүнчлэн “Ханаро” гэх тамхины уутыг цогцостой хамт булсан нь олдсон тухай мэдээлэл дэлгэсэн юм. 

Уг тамхи нь одоо Өмнөд Солонгост худалдаанд байдаггүй бөгөөд тамхийг худалдаалж байсан үеэр тооцоолон талийгаачийг 2006-2008 оны орчимд нас барсан гэж үзэж байгаа ажээ.

Мөн нарийн шинжилгээ хийж, цогцсыг солонгос хүнийх биш гэдгийг тогтоосон бөгөөд цагдаа нар гадаад ажилчид, тэр дундаа монгол хүнийх байж болзошгүй гэж таамаглаж байна.  Энэ хэрэгт, цогцос олдсон байшингийн эзнийг тухайн үед сэжиглэн шалгаж байсан ч баримт нотолгоо олдоогүй учир хэргийг түр хаасан байжээ. 

БНСУ-д ажиллаж амьдрахаар очоод сураггүй болсон Монголын 22 иргэн байдаг ба эдгээр иргэдийг ар гэрийнхнийх нь хүсэлтээр тус улсад суугаа Элчин сайдын яамнаас эрэн сурвалжлах ажлыг үргэлжлүүлсээр байгаа юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийг уриалав 2020-09-02

"Судлаачид Хөгжлийн Гарц" ТББ-аас БНСУ-д суралцагч судлаач оюутнуудынхаа дунд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байна... 2020-09-02

Сөүл хот халдвар, хамгааллын ЧАНГАТГАСАН шатлалд ШИЛЖЛЭЭ 2020-09-03

Өмнөд Солонгост халдварын голомт болсон сүмийн пастор уучлал эрлээ 2020-09-03

Майсак хар салхины улмаас нэг хүн нас барж, 26 хүн гэмтэж бэртжээ 2020-09-03

"Цементэд булсан араг ясыг монгол хүнийх байж болзошгүй" талаар мэдээлжээ. 2020-09-03

"Майсак" хар салхины улмаас БНСУ, Японд 200 мянган айл цахилгаангүй болжээ 2020-09-03

Хорио цээрийн журам зөрчсөн гадаад иргэд эмчилгээний зардлаа өөрөө төлнө 2020-09-03

Фото мэдээ: Майсак хар салхины улмаас олон мянган айл цахилгаангүй болжээ 2020-09-04

Өмнөд Солонгост хорио цээрийн дэглэмийг зөрчвөл 3 жил хүртэл хорих ял онооно 2020-09-04

БНСУ эх орондоо вакцин гарган авахад 143 сая ам.доллар зориулна 2020-09-04