"Майсак" хар салхины улмаас БНСУ, Японд 200 мянган айл цахилгаангүй болжээ

"Майсак" хар салхины улмаас БНСУ, Японд 200 мянган айл цахилгаангүй болжээ

Өмнөд Солонгосын зүүн өмнөд эрэг орчмыг дайраад буй “Майсак” хар салхины улмаас дор хаяж 64 мянган айл өрх цахилгаангүй болоод байна гэж Ёнхап агентлаг мэдээлжээ.

Өмнөд Чэжү арал дээр салхины хурд 49 м/с хүрч, уулархаг нутгаар хур тунадасны хэмжээ нэг мянган мм хүрчээ. Байгалийн аюултай үзэгдлийн улмаас Бусан хотод 3.8 мянга, Чэжүд 36 мянган айл өрх мөн цахилгаангүй болжээ. Кёнсан Намдо мужид 20 мянганы айлын цахилгааныг мөн тасалж, 3.2 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Тус улсын зүүн өмнөд нутагт хэд хэдэн гол чиглэлийн тээврийн хөдөлгөөн зогсоод байгаа бөгөөд Солонгосын төмөр замын корпорац 40 чиглэлийн хөдөлгөөнийг зогсоожээ.

“Майсак” хар салхины улмаас Японы Кюшю арлын 117 мянган айл өрх мөн цахилгаангүй болжээ. Сага, Күмамото, Фүкүока мужид мөн цахилгаан тасалдаад байна. Киодо агентлагийн мэдээллээр, байгалийн гамшгийн улмаас 18 хүн бэртэл гэмтэл авчээ. Энэ үеэр Окинава мужийн зүг хүчтэй “Хайшэнь” хар салхи чиглэж байгаа ба салхины хулд 55 м/с хүрч байна гэж тус агентлаг мэдээлжээ. Энэ сарын 6-нд “Хайшэнь” хар салхи Амами арлыг бүхэлд нь хамарна гэж сэрэмжлүүлж байна. Өдгөө тус хар салхи Солонгосын хойгийг чиглэж байгаа бөгөөд салхины хурд 45 м/с хүрч байна. Энэ нь 2020 онд Номхон далайд гарч буй ес дэх удаагийн хар салхи аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

"Судлаачид Хөгжлийн Гарц" ТББ-аас БНСУ-д суралцагч судлаач оюутнуудынхаа дунд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байна... 2020-09-02

Сөүл хот халдвар, хамгааллын ЧАНГАТГАСАН шатлалд ШИЛЖЛЭЭ 2020-09-03

Өмнөд Солонгост халдварын голомт болсон сүмийн пастор уучлал эрлээ 2020-09-03

Майсак хар салхины улмаас нэг хүн нас барж, 26 хүн гэмтэж бэртжээ 2020-09-03

"Цементэд булсан араг ясыг монгол хүнийх байж болзошгүй" талаар мэдээлжээ. 2020-09-03

"Майсак" хар салхины улмаас БНСУ, Японд 200 мянган айл цахилгаангүй болжээ 2020-09-03

Хорио цээрийн журам зөрчсөн гадаад иргэд эмчилгээний зардлаа өөрөө төлнө 2020-09-03

Фото мэдээ: Майсак хар салхины улмаас олон мянган айл цахилгаангүй болжээ 2020-09-04

Өмнөд Солонгост хорио цээрийн дэглэмийг зөрчвөл 3 жил хүртэл хорих ял онооно 2020-09-04

БНСУ эх орондоо вакцин гарган авахад 143 сая ам.доллар зориулна 2020-09-04

“BTS”-ийн шинэ дуу Гиннесийн гурван амжилтыг эвдлээ 2020-09-04