Байден сонгогчдын дэмжлэгээр Трампаас илүүрхэж байна

Байден сонгогчдын дэмжлэгээр Трампаас илүүрхэж байна

АНУ-ын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшсэн Жозеф Байден гол өрсөлдөгч болох Цагаан ордны өнөөгийн тэргүүн Доналд Трампаас сонгогчдын дэмжлэгээр илүүрхэж байгаа нь CNN агентлагийн захиалгаар “SSRS” судалгааны албанаас наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 1-ний хооронд явуулсан социологийн судалгаа харуулжээ.

Ерөнхийлөгчийн сонгууль одоо болбол ямар улстөрчид саналаа өгөх вэ гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 51 хувь нь Жо Байден гэж хариулсан бол 43 хувь нь Трампын дэмжихээ илэрхийлжээ. Тэдний нэг хувь нь өөр нэр дэвшигчийг дэмжинэ гэсэн бол хоёр хувь нь алийг нь ч дэмжихээс татгалзсан байна.

“SSRS” агентлагаас өнгөрсөн сарын 12-15-ны хооронд явуулсан судалгааны дүнгээс үзвэл Жо Байден 50 хувийг дэмжлэг авсан бол Трампыг 46 хувь нь дэмжиж байжээ. Зургаадугаар сарын судалгаанаас үзвэл, Байден 55 хувь, Трамп 41 хувийн дэмжлэгтэй байв.

CNN агентлагийн онцолсноор, ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд ихээхэн нөлөө үзүүлдэг 15 мужид Байдены рейтинг 50 хувь, Трампын рейтинг 45 хувьтай байгаа аж. “SSRS” албанаас утсаар авсан судалгаанд нийт 1.1 мянган хүн оролцсон байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.