БНХАУ-ын Худалдааны яам Энэтхэгт эсэргүүцлээ илэрхийлжээ
Хятадын гар утасны 118 хавсралтыг хориглох шийдвэр гаргасантай нь холбогдуулан БНХАУ-ын эрх баригчид Энэтхэгт эрс эсэргүүцлээ илэрхийллээ. Энэ тухай БНХАУ-ын Худалдааны яамны албан ёсны төлөөлөгч Гао Фэн мэдэгдэв.
"Хятадын гар утасны 118 хавсралтыг хориглох шийдвэр гаргаснаа Энэтхэг мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан Хятад улс ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлэхийн сацуу эрс эсэргүүцлээ илэрхийлж байна. Энэтхэг "улсын аюулгүй байдал" гэх ойлголтыг Хятадын компаниудыг ялгаварлан гадуурхах, тогтоон барих арга хэмжээ авахын тулд нэрийдэл болгон буруугаар ашиглаж байна. Энэтхэгийн энэ бодлого нь Дэлхийн худалдааны байгууллагын зарчмуудтай зөрчилдөж байна. Бизнес эрхэлж буй улс орнуудынхаа хууль эрх зүйн хэм хэмжигдэхүүнүүдийг сайтар дагаж мөрдөхийг эрх баригчид үндэсний компаниудаас шаарддаг. Энэтхэгийн эрх баригчид иймэрхүү алхам хийснээрээ хэрэглэгчиддээ хохирол учруулж, хөрөнгө оруулалтын дотоод уур амьсгалыг муутгаж, нээлттэй эдийн засгийн механизмыг алдагдуулж байна" хэмээн тэрбээр ярьсан байна.
Түүнчлэн энэ алдаагаа засаж залруулахыг Хятад хүсэж байна гэдгийг Гао Фен цохон дурджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.