“20-ийн бүлэг” хил дамнасан хамтын ажиллагааг хөгжүүлнэ

“20-ийн бүлэг” хил дамнасан хамтын ажиллагааг хөгжүүлнэ

“20-ийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар коронавирусний халдвар тархсан энэ үед ард иргэдийн амь нас, амьжиргааг хамгаалахын тулд хил дамнасан хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухалыг онцоллоо гэж тус бүлгийг даргалж буй Саудын Арабын гаргасан мэдэгдэлд тэмдэглэжээ. 

Цахим уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд нар “COVID-19” цар тахлын үед эрүүл мэндийн байгууллагуудын өгсөн зөвлөмжүүдийг сайтар мөрдөн хилээ нээж, эдийн засгаа сэргээх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн байна. Саудын Арабын Гадаад хэргийн сайд Фейсал бин Фархан Аль Саудын хэлснээр, хилүүдийг нээх нь цар тахлыг даван туулах чиглэлд хамтран ажиллах итгэл найдварыг төрүүлэх ажээ.

“COVID-19” халдвар дэгдсэнээс хойш “20-ийн бүлэг”-ийн орнууд аминд халтай вирусний янз бүрийн салбарт үзүүлж буй нөлөөг зохицуулахын тулд тогтмол уулзаж байгаа юм. Өнгөрсөн гуравдугаар сард болсон дээд хэмжээний уулзалтын үеэр “20-ийн бүлэг”-ийн удирдагчид олон улсын эдийн засагт таван их наяд гаруй ам.долларыг гаргах амлалт өгчээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.