Төвөдийн нөхцөл байдалтай холбогдуулан хориг авахад бэлэн байгаагаа мэдэгджээ

Төвөдийн нөхцөл байдалтай холбогдуулан хориг авахад бэлэн байгаагаа мэдэгджээ

Сонгуульд ялсан тохиолдолд Төвөдөд хүний эрх зөрчигдөж буй явдалд холбогдох Хятадын албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авахад бэлэн гэдгээ АНУ-ын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден мэдэгджээ.

Далай ламтай уулзаж, ярилцаж байгаагүйтэй нь холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Ж.Байденыг шүүмжилжээ.  

Ж.Байден ийм уулзалт хийхэд бэлэн байгаагаа илэрхийлэхийн сацуу Төвөдийн асуудал эрхэлсэн тусгай зохицуулагчийг шинээр томилохыг зорьж байгаагаа мэдэгдсэн байна. Д.Трамп ийм зүйл хийгээгүй гэдгийг тэрбээр цохон дурджээ. Түүнчлэн Америкийн иргэд, дипломат ажилтнууд, сэтгүүлчдийн Төвөдөд нэвтрэх эрхийг нь Хятадын эрх баригчдаар сэргээлгэх болно гэдгээ хэлжээ. 

Гадаадын иргэдийн Төвөдөд нэвтрэх эрхийг нь хязгаарласан явдалд холбогдох Хятадын албан тушаалтнуудын эсрэг Вашингтон 7 дугаар сард визийн шинэ хязгаарлалт тогтоожээ. Харин Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лижянь үүнтэй холбогдуулан мэдэгдэхдээ, Хятадын дотоод хэрэгт оролцохын тулд Төвөдийг шалтаг болгон ашиглахаа больж, хоёр улсын харилцаанд хор хөнөөл учруулахаас урьдчилан сэргийлэхийн тулд буруу арга замыг ашиглахаа зогсоохыг АНУ Хятадын эрх баригчдад уриалж байна гэжээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.