Энэтхэгийн Мэдээлэл, технологийн яам PUBG зэрэг Хятадын 118 аппликэйшныг хоригложээ.

Энэтхэгийн Мэдээлэл, технологийн яам PUBG зэрэг Хятадын 118 аппликэйшныг хоригложээ.

Энэтхэгийн Мэдээлэл, технологийн яам PUBG зэрэг Хятадын 118 аппликэйшныг хоригложээ. Эдгээр аппликэйшныг Google Play store болон Apple App store-оос татаж авах боломжтой юм.

PUBG Mobile нь олон сая идэвхтэй хэрэглэгчтэй тул “PUBG” корпорацын толгой “Tencent” компанийн хувьд ихээхэн алдагдал болж байна. Түүнчлэн Энэтхэгийн Засгийн газар “PUBG Lite” аппликэйшныг хориглосон ч “PUBG” аппыг тус улсад одоогоор хэрэглэж болохоор байгаа юм. “PUBG Mobile” зүгээс удахгүй энэ талаар мэдэгдэл хийнэ гэсэн хүлээлттэй байна.

Энэтхэгийн Мэдээлэл, технологийн яамнаас гаргасан мэдэгдэлд Хятадын аппликэйшнуудыг Мэдээллийн технологийн тухай хуулийн 69А заалт болон холбогдох журмын дагуу Энэтхэгийн тусгаар тогтнол, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журамд аюул учруулж болзошгүй гэж үзэн хориглосон гэж дурджээ.

Эдгээр аппликэйшны хэрэглэгчдийн мэдээлэл Энэтхэгийн хилээс гадна орших сервер рүү хууль бусаар дамжуулагдаж буй талаар олон гомдол ирсэн тул ийм шийдвэр гаргасан гэж тус яамнаас тайлбарласан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.