Япончуудын дийлэнх нь Сугаг дэмжиж байна

Япончуудын дийлэнх нь Сугаг дэмжиж байна

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгааны улмаас огцрох шийдвэр гаргасантай холбоотойгоор Япончуудын дийлэнх нь Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Суга Ёшихидэг ерөнхий сайдын халааг авахад хамгийн тохирох хүн гэж үзэж байна.

Санал асуулгад оролцогчдын 38 хувь нь Сугаг дэмжиж байсан бол 25 хувь нь Батлан хамгаалахын сайд асан Ишиба Шигэрүг дэмжжээ. Жагсаалтын гуравдугаарт Гадаад хэргийн сайд асан Фумио Кишида бичигджээ. Түүнийг 5 хувь нь дэмжиж байна. Үүнээс гадна санал асуулгад оролцогчдын 28 хувь нь дээр дурдагдсан ерөнхий сайдад нэр дэвшигчдээс хэн нь ч тус албан тушаалд тохирохгүй гэж үзжээ.

Абэгийн баримталж байсан чиг шугамыг дараагийн ерөнхий сайд үргэлжлүүлэн баримтлах ёстой гэж санал асуулгад оролцогчдын 45 хувь нь үзэж байна. Мөн ийм үзэл бодолтой байгаагаа Шуга 9 дүгээр сарын 2-нд сонгуульд оролцох тухайгаа зарлах үеэрээ мэдэгдсэн байна. Харин Абэгийн баримталж буй чиг шугамыг асуулга өгсөн хүмүүсийн 42 хувь нь эсэргүүцэв. 

Сүүлийн долоо хоногийн хугацаанд япончуудын хандлага огцом өөрчлөгджээ. Наймдугаар сарын 30-нд “Kyodo” агентлагийн явуулсан яг ижил санал асуулгаар Сугаг асуулгад оролцогчдын 14.3 хувь нь л дэмжиж байсан юм. Тэдний дийлэнх нь буюу 34.3 хувь нь Ишибаг дэмжжээ.

Либерал Ардчилсан намын даргын сонгуульд оролцох тухайгаа лхагва гарагт албан ёсоор мэдэгдсэн Суга Ёшихидэ Японы ерөнхий сайдыг тодруулах сонгуулийн гол өрсөлдөгч юм.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.