Неймар, Анхел ди Мариа, Лео Паредес нар коронавирусний халдвар авчээ

Неймар, Анхел ди Мариа, Лео Паредес нар коронавирусний халдвар авчээ

Францын хөлбөмбөгийн “ПСЖ” багийн гурван тоглогч болох Бразил довтлогч Неймар, Аргентин тоглогч Анхел ди Мариа, Лео Паредес нар Ибиза арал дээр амарч байхдаа халдвар авчээ.

Тэд өнгөрсөн наймдугаар сарын 23-нд УЕФА Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд Германы “Байерн Мюнхен” багт хожигдсоныхоо дараа тус ардыг зорьсон байна.

“ПСЖ” багийн зүгээс гаргасан албан ёсны мэдэгдэлд “ПСЖ багийн гурван тамирчин Covid-19 өвчний халдвар авсан нь батлагдсан. Одоогоор эрүүл мэндийн байгууллагын заавар зөвлөмжийг дагаж байна. Ирэх өдрүүдэд бүх тамирчин болон арын албаныхан шинжилгээнд хамрагдах болно” хэмээжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.