Францад хоногт 7071 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас баржээ.
Европын орнуудад коронавирусний халдвар эргэн нэмэгдэж байна. Францад л гэхэд хоногт 7071 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас баржээ. Сүүлийн долоо хоногт тус улсад 288 хүн сэхээнд орсон байна.
Цар тахал эхэлснээс хойш Францад 324.777 хүн коронавирусний халдвараар өвчилжээ.
Тус улсад саяхан хоногт 9000 тохиолдол бүртгэгдэж байсан юм. Парис хотод иргэд болон жуулчид гудамжаар явахдаа заавал амны хаалт зүүх журам хэрэгжиж байгаа билээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон тус улсад коронавирусний халдвар эргэн сэргэж байгааг мэдэгджээ.
Тэгвэл Их Британид хоногт 3000 тохиолдол нэмж бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 347.152 болж, 41.551 хүн нас барсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.