БНХАУ-д мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байна
БНХАУ-д 2020 оны эхний хагас жилийн байдлаар мөнгө угаах хэрэгт 370 сая юань /54 сая ам.доллар/-ийн торгууль оногдуулсан нь 2019 оны бүтэн жилийн торгуулийн хэмжээнээс их байна.
Энэ нь торгуулийн тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбоотой бөгөөд өмнө нь мөнгө угаах хэрэгт бүхэлд нь нийт дүнгээр торгууль оногдуулдаг байсан бол одоо уг хэргийн үйлдэл бүрд торгууль оногдуулдаг болжээ. Түүнчлэн торгуулийн хэмжээг хязгаарлаагүй байна.
Дээрх шийдвэр гарахын өмнө энэ гэмт хэрэгт оногдуулж байсан торгуулийн дээд хэмжээ 100 сая юань /14.5 сая ам.доллар/ байв.
Тус улсаас Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулахаар бэлдэж байгаа бөгөөд уг өөрчлөлтөд мөнгө угаах гэмт хэргийн талаарх ойлголтыг дэлгэрүүлэх, мөн оногдуулах шийтгэлийг чангатгах саналыг тусгахаар төлөвлөжээ. 2018 оноос БНХАУ-д хэрэгжүүлж эхэлсэн зохион байгуулалттай гэмт хэргийг таслан зогсоох үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх явдалд чухал ач холбогдол өгсөн.
Тус улсад 2018 оноос хойш зохион байгуулалттай гэмт хэргийн 3291 бүлэглэл, 10418 гэмт бүлгийг устгасан. Мөн гэмт хэргийн бүлэглэлийн 411 мянган гишүүнийг хяналтдаа авсан байна.
ЭХ СУРВАЛЖ: Авлигатай Тэмцэх газар
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.