Тель-Авивт цар тахлын уршгаар нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэлээ

Тель-Авивт цар тахлын уршгаар нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэлээ

Израилийн Тель Авив  хотын төв  талбайд  мянган сандал байрлуулж шинэ  коронавирусний халдварын уршгаар нас  барсан хүмүүсийн  дурсгалыг  хүндэтгэлээ. Цар тахлын  гамшгийг  нийтэд   таниулж  ойлгуулахын тулд хар цагаан  өнгөтэй хоосон  сандлууд  эгнүүлэн өрж нас барсан хүмүүсийг  хүндэтгэн    улаан  сарнай  дээр нь тавьсан байлаа.

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн мэдэгдсэнээр шинэ коронавирусний  халдвар  тус улсын 40 хот сууринд тархаад байгаа аж. Сүүлийн мэдээгээр  тус улсад нийт халдвар авсан хүний тоо  133975-д хүрсэн бол 1026 хүн энэ вирусийн халдвараас  болж нас  бараад  байна.

Нийт  105500 орчим хүн эдгэрээд  байгаа бол  30 гаруй  мянган хүн  эмчлүүлж  байна. Сүүлийн өдрүүдэд хоногт халдвар  авч байгаа хүний тоо  3000-аас буухгүй байгаа учир  халдварын  тархалттай  тэмцэх  зорилгоор Израилийн засгийн газар  өчигдрөөс эхлэн  хөл  хорио  тогтоожээ. Хөл хорио 19 цагаас  өглөөний  5 цаг  хүртэл үйлчлэх  юм  байна.  Одоогоор    хөл хориог  тодорхойгүй хугацаагаар  зарлаад  байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.