Москва хотод сайн дурынхныг вакцинжуулж эхэллээ

Москва хотод сайн дурынхныг вакцинжуулж эхэллээ

Бүртгэлийн дараах судалгааны хүрээнд Москва хотын оршин суугчид анх удаа коронавирусний вакцин хийлгэсэн тухай тус хотын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан дарга Анастасия Ракова мэдэгдсэн байна. Вакцинжуулалт эхэлсэн өдөр нь хотынхны хувьд төдийгүй улс даяар чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа тэрбээр хэлжээ.
Вакцинжуулалтад хамрагдах үйл явц 21 хоногийн зайтай хоёр үе шаттайгаар явагдаж байна. Хоёр үе шатанд хийгдэх вакцин нь найрлагандаа агуулагдах идэвхтэй бодисоороо ялгаатай бөгөөд үүнийг дархлааг сайжруулах зорилгоор хийжээ. Оршин суугчдыг үнэ төлбөргүй вакцинжуулж байна. 

Вакцин хийлгэх хүсэлт гаргасан хүний тоо өдөр бүр нэмэгдсээр байгаа бөгөөд одоогоор хотын нийт 35 мянга гаруй оршин суугч хүсэлт илгээгээд байгааг Ракова цохон тэмдэглэжээ. Москва хотод коронавирусний вакцин 6 эмнэлгийн байгууллага дээр хийгдэж байна. Цаашид энэ тоо 20 болж нэмэгдэх аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.