Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга, санал авах уулзалт хэлэлцүүлэг эхэллээ

Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга, санал авах уулзалт хэлэлцүүлэг эхэллээ

ШӨХТГ-аас санаачлан Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга, санал авах уулзалт хэлэлцүүлэг хийж байна. Уулзалтаар шинэчилсэн найруулгын төсөлд оруулах санал сэдвээр жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн саналыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд нийт 50 гаруй бизнес эрхлэгч оролцож байна.

Өрсөлдөөний тухай хууль нь 1993 онд УИХ-аар Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль нэртэй батлагдаж байсан. Энэ хуульд 2 удаа нэмэлт өөрчлөлт хийж байсан бөгөөд энэ удаад шинэчилсэн найруулгын түвшинд өөрчлөхөөр ажиллаж байна. Шинэчлэгдэж буй хуулийн төсөл нь 5 бүлэг, 31 зүйлтэй байх юм.

Эх сурвалж: МҮХАҮТ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.