ХУД-ийн 5 хорооны хүүхэд залуус Буянт-Ухаа клубт бөхийн спортоор хичээллэнэ

ХУД-ийн 5 хорооны хүүхэд залуус Буянт-Ухаа клубт бөхийн спортоор хичээллэнэ

Хан-Уул дүүрэг дэх Буянт-ухаа спортын ордны дэргэд энэ сарын 10-нд үндэсний бөх, жүдо, чөлөөт, самбо гэсэн бөхийн спортын 4 төрлөөр хүүхэд залуусыг хичээллүүлэх “Буянт Ухаа” спорт клубын нээлт болов.

Тус ордон нь Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ТӨААТҮГ/ бөгөөд 2020 онд үндсэн чиг үүргийнхээ хүрээнд нийтийг хамарсан биеийн тамирыг хөгжүүлэх, Монгол улсын Засгийн газрын “Эрүүл монгол хүн хөтөлбөр”, ЭМЯ-ны “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр, Хан-Уул дүүргийн “Эко дүүрэг-Архигүй орчин” хөтөлбөрүүдийг дэмжин, нийтийн биеийн тамирыг өргөтгөх, хөгжүүлэх, хүүхэд залуучуудыг спортоор хичээллэх нөхцөл бололцоог хангах зорилгоор ийнхүү спорт клуб байгуулж байна.

“Буянт ухаа” клуб нь бөхийн спортын 4 төрлөөр ХУД-ийн 4, 5, 6, 9, 10 дугаар хорооны хүүхэд залуучуудыг үнэ төлбөргүй, үдийн цай, хоолтой хичээллүүлэх юм. Тус ордонд байрлах уг клуб олон улсын стандартад нийцсэн байр, техник, тоног төхөөрөмж бүхий заал танхимд дасгал сургуулилтаа явуулах гэдгээрээ онцлог давуу талтай. Мөн тив, дэлхийн медальт, ОУХМ, гавъяат дасгалжуулагчид болон спортын их эмч, арга зүйч нараас бүрдсэн хүчирхэг багтай юм байна.

“Буянт Ухаа” спорт клубын нээлтийн ёслолын үеэр Буянт-Ухаа спортын ордон ТӨААТҮГ-ын захирал Л.Энхбаяр нь ХУД-ийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, ХУД-ийн 4 дүгээр хорооны Засаг дарга О.Ганхуяг, ХУД-ийн 5 дугаар хорооны Засаг дарга Д.Алимаа, ХУД-ийн 6 дугаар хорооны Засаг дарга А.Сүххишиг, ХУД-ийн 9 дүгээр хорооны Засаг дарга М.Насанжаргал, ХУД-ийн 10 дугаар хорооны Засаг дарга Ц.Чинзоригт нартай уг ажлын хүрээнд харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зуржээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.