“Шилдэг мөрдөгч-2020”-ыг цагдаагийн ахмад С.Манлайбаяр тэргүүллээ

“Шилдэг мөрдөгч-2020”-ыг цагдаагийн ахмад С.Манлайбаяр тэргүүллээ

Мөрдөн байцаах албаны шилдэг мөрдөгчөөр нийслэлийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөгч цагдаагийн ахмад С.Манлайбаяр шалгарлаа.

Мөрдөн байцаах албыг үүсгэн байгуулсны түүхт 74 жилийн ойн хүрээнд “Шилдэг мөрдөгч-2020” тэмцээнийг энэ сарын 9-11-нд зохион байгуулж, өнөөдөр дүнгээ гаргасан юм.

Энэ удаагийн тэмцээнд хамгийн олон буюу Авлигатай  тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын алба нэгжүүдээс шилэгдсэн 54 мөрдөгч оролцсоноороо онцлог болжээ.

Мөрдөгчид хууль эрх зүйн мэдлэг, галт зэвсгээр буудах, авто хэрэгсэл, техниктэй харьцах чадвар зэрэг нийт 8 төрлөөр өрсөлдсөн байна.

Тус тэмцээний хоёрдугаар байрт Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Батхишиг,  гутгаар байрт Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч,  цагдаагийн ахмад Б.Эрдэнэдалай нар шалгарч, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнуулжээ.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Найрамдал зуслангийн кадастрын зургийг устгасан зөрчил илэрчээ 2020-09-11

Ц.Магалжав: Допингийн шинжилгээний хариу гурван хоногийн өмнө ирсэн ч бид ямар ч мэдээлэлгүй байна 2020-09-11

Өнөөдөр  Завханы хойд хэсэг, Хөвсгөлийн нутгаар нойтон цас орно. 2020-09-12

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 2020-09-12

"Цалинтай ээж"-үүд 0-3 хүртэлх насны хүүхдээ асарсан тэтгэмжээ данс руугаа шууд авах боломжтой 2020-09-12

“Шилдэг мөрдөгч-2020”-ыг цагдаагийн ахмад С.Манлайбаяр тэргүүллээ 2020-09-12

Хямралын үед төсвөө зөв зохистой батлахыг сануулжээ 2020-09-12

Есдүгээр сард захиалгат нислэгээр ирэх иргэдийг тусгаарлан ажиглах байрны хуваарь 2020-09-12

Хуульчдын холбооноос татвараа төлөөгүй 40 хуульчийн эрхийг хаслаа 2020-09-12

Хэнтий аймгийн 292 ээж "Эхийн алдар" одон хүртлээ 2020-09-12

Цахим худалдаа хийхдээ найдвартай түнштэй харьцахыг зөвлөв 2020-09-12