Найрамдал зуслангийн кадастрын зургийг устгасан зөрчил илэрчээ

Найрамдал зуслангийн кадастрын зургийг устгасан зөрчил илэрчээ

СХД-ийн 1 дүгээр хороо, Олон Улсын хүүхдийн Найрамдал зуслан орчим газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар олголт, эзэмшил, ашиглалтын байдалд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ.

Найрамдал зуслангийн орчны газрыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 1999 оны 39 дүгээр тогтоолоор нийслэлийн тусгай хамгаалалтад авч, 2006 оны 152 дугаар “Байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор хилийн заагт өөрчлөлт оруулсан байна.

Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Олон улсын хүүхдийн Найрамдал зуслангийн орчны газарт 120 нэгж талбар буюу 22 га талбай бүхий газрыг ИААНБ-д эзэмшүүлсэн ба 21 нэгж талбар нь төрийн байгууллага, 62 нэгж талбар нь барилга байшин баригдсан, 37 нэгж талбар нь газар дээрээ хоосон гэсэн судалгааг ирүүлсэн.

Үүнээс: 62 нэгж талбар буюу барилга байшин баригдсан иргэн, аж ахуйн нэгжийн газар олголтыг шалгахад Нийслэлийн Засаг даргын захирамжаар 47, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар 13 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 2006-2017 онуудад газар олгосон ба эзэмшлийн газрууд дээр баригдсан зарим амины сууцууд нь 2000-2014 онд хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэгдсэн ба Барилга, хот байгуулалтын сайдын 218 дугаар тушаалаар зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжид хамаарч байна.

Шалгалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан, тусгай хамгаалалтай газарт байшин, барилга барьсан мөн газрын кадастрын мэдээллийн санд “Олон Улсын хүүхдийн Найрамдал төв” УТҮГ-ийн нэр дээр бүртгэсэн кадастрын зургийг устгасан, тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газрын хамгаалалтын горимыг тус тус зөрчсөн зөрчил илэрчээ. НМХГ-аас арга хэмжээ авах тухай албан бичгийг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Улсын хэмжээнд 8 мянган тонн төмс хураагаад байна 2020-09-11

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 20 127 999 болжээ 2020-09-11

ОХУ-ын Цэргийн их, дээд сургуулийг төгсөгчдөд цэргийн цол олголоо 2020-09-11

Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2020-09-11

Түүхий нүүрс түлсэн зөрчилд шийтгэл оногдууллаа 2020-09-11

Найрамдал зуслангийн кадастрын зургийг устгасан зөрчил илэрчээ 2020-09-11

Ц.Магалжав: Допингийн шинжилгээний хариу гурван хоногийн өмнө ирсэн ч бид ямар ч мэдээлэлгүй байна 2020-09-11

Өнөөдөр  Завханы хойд хэсэг, Хөвсгөлийн нутгаар нойтон цас орно. 2020-09-12

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 2020-09-12

"Цалинтай ээж"-үүд 0-3 хүртэлх насны хүүхдээ асарсан тэтгэмжээ данс руугаа шууд авах боломжтой 2020-09-12

“Шилдэг мөрдөгч-2020”-ыг цагдаагийн ахмад С.Манлайбаяр тэргүүллээ 2020-09-12