Ц.Магалжав: Допингийн шинжилгээний хариу гурван хоногийн өмнө ирсэн ч бид ямар ч мэдээлэлгүй байна

Ц.Магалжав: Допингийн шинжилгээний хариу гурван хоногийн өмнө ирсэн ч бид ямар ч мэдээлэлгүй байна

“Ардын хувьсгалын 99 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд үзүүрлэж, шөвгөрсөн Монгол Улсын аварга Н.Батсуурь, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Б.Бат-Орших нараас допинг илэрлээ” хэмээн сошиалд өчигдрөөс эхэлж бичигдэж байна. Иймд үүнийг үнэн эсэхийг мэдэхээр МҮБХ-ны дэд тэргүүн, Монгол Улсын заан Ц.Магалжаваас утсаар тодруулга авав.

Тэрбээр “Гурван хоногийн өмнө допингийн шинжилгээний хариу ирсэн. Уг хариу Допингийн эсрэг төв, Баяр наадмыг зохион байгуулах хороо руу хүргэгдсэн байгаа. Гэхдээ бид таньтай ижил мэдээлэлтэй л сууж байна. Зарим хүн гурван, зарим нь дөрвөн бөхөөс допинг илэрч гээд л яриад явна билээ. Гэвч албан ёсны хариу зарлагдаагүй байхад тэгж ярьж, бичих гэмт хэрэг шүү. Баяр наадмыг зохион байгуулах хорооноос тусгай комисс байгуулагдаж шөвгөрсөн бөхчүүдийг биечлэн дуудаж, ямар хариу гарсныг нь мэдэгдэнэ гэсэн. Хэрвээ хэн нэгнээс нь допинг илэрсэн гэсэн хариу ирсэн ч тухайн бөх хүлээн зөвшөөрөхгүй бол “Б” сорьцыг нь дахин явуулна. Ингэж баттай болгож байж албан ёсоор олон нийтэд зарлах учиртай. Өнгөрсөн жилийнх шиг бөхчүүдийг дуудалгүйгээр утсаар эсвэл лайваар мэдээлэл өгч олон нийтэд танилцуулах нь маш буруу” гэсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 20 127 999 болжээ 2020-09-11

ОХУ-ын Цэргийн их, дээд сургуулийг төгсөгчдөд цэргийн цол олголоо 2020-09-11

Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2020-09-11

Түүхий нүүрс түлсэн зөрчилд шийтгэл оногдууллаа 2020-09-11

Найрамдал зуслангийн кадастрын зургийг устгасан зөрчил илэрчээ 2020-09-11

Ц.Магалжав: Допингийн шинжилгээний хариу гурван хоногийн өмнө ирсэн ч бид ямар ч мэдээлэлгүй байна 2020-09-11

Өнөөдөр  Завханы хойд хэсэг, Хөвсгөлийн нутгаар нойтон цас орно. 2020-09-12

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 2020-09-12

"Цалинтай ээж"-үүд 0-3 хүртэлх насны хүүхдээ асарсан тэтгэмжээ данс руугаа шууд авах боломжтой 2020-09-12

“Шилдэг мөрдөгч-2020”-ыг цагдаагийн ахмад С.Манлайбаяр тэргүүллээ 2020-09-12

Хямралын үед төсвөө зөв зохистой батлахыг сануулжээ 2020-09-12