Улсын Онцгой комисс ХӨЛ ХОРИОГ СУНГАХ эсэхийг хэлэлцэнэ
Улсын Онцгой комиссын ээлжит хуралдааныг өнөөдөр /2020.09.14/ 10:00 цагт Шадар сайдын өрөөнд товлосон билээ. Тэгвэл одоогоор Шадар сайд Я.Содбаатарын өрөөнд Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан эхлээгүй байна.
Энэ удаагийн хуралдаанаар маргааш /2020.09.15/ дуусгавар болох өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог сунгах эсэх асуудлыг хэлэлцэх юм. Түүнчлэн цар тахлын үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар хэлэлцэж, шийдвэр гаргахаар төлөвлөөд байна.
Харин Улсын Онцгой комиссын ээлжит хуралдааны дараа Засгийн газар ээлжит бусаар хуралдах юм. Хуралдааныг 14:00 цагт Төрийн ордонд товлоод байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.