Франкфуртын нислэг өнөөдөр ирнэ
Улсын Онцгой комисс (УОК)-оос гаргасан шийдвэрийн дагуу МИАТ ТӨХК есдүгээр сард нийт 13 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Эдгээр нислэгээр гадаад улс орнуудаас нийтдээ 3100 гаруй иргэнээ татан авах юм.
Есдүгээр сар үндсэндээ дундаа орж байна. МИАТ авиа компани өнөөдөр (2020.09.14) Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээ үйлдэж иргэдээ авчирна.
Цаашид үйлдэх тусгай үүргийн нислэгийн хуваарийг сонирхуулбал:
Есдүгээр сарын 15-нд Сөүл-Улаанбаатар
Есдүэгэр сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
Есдүгээр сарын 17-нд Хонгконг-Улаанбаатар /транзит/
Есдүгээр сарын 18-нд Истанбул-Улаанбаатар
Есдүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
Есдүгээр сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар
Есдүгээр сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
Есдүгээр сарын 25-нд Сидней-Улаанбаатар
Есдүгээр сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус, тус нислэг үйлдэнэ.
Эх сурвалж: ИНЕГ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.