Тарваган тахлаар гурван хүн нас баржээ

Тарваган тахлаар гурван хүн нас баржээ

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах ЭМЯ-тай хамтарч мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Есдүгээр сарын 14-ний байдлаар есөн аймаг 12 сум, хоёр дүүргээс тарваган тахлын 20 сэжигтэй тохиолдол гарсан. Ховд аймгаас гурар, Говь-Алтай, Завхан аймгаас тус бүр нэг тохиолдол батлагсан. Үүнээс гурав нь нас барсан. Есдүгээр сарын 10-нд Ховд аймагт сэжигтэй тохиолдол илэрсэн ч онош үгүйсгэгдсэн байна. Өнгөрсөн хугацаанд бүх сорьцийг хотод авчирээд шинжилдэг байсан. Тарваган тахал, боом өвчнийг анхан шатны нэгж дээр оношлох зорилгоор ЭМЯ-наас лабораторийн тусламж үзүүлж, энэ сарын 12-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор түргэвчилсэн оношлуур ирсэн. Энэ оношлуураар тарваган тахал, боом өвчнийг түргэн шуурхай оношлох ба өнөөдөр /2020.09.14/ орон нутагт хуваарилж байна" гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.