Ж.Эрдэнэбат ХААЛТТАЙ ХОРИХ АНГИАС цахимаар хуралд оролцож байна

Ж.Эрдэнэбат ХААЛТТАЙ ХОРИХ АНГИАС цахимаар хуралд оролцож байна

Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2020.09.15/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж байна.

Өнгөрөгч долоодугаар сарын 6-ны өдөр Ж.Эрдэнэбатад  зургаан жилийн хорих ял оноож, зургаан жил нийтийн албанд томилогдох эрхийг хасах шийдвэр гаргасан байдаг. Гэвч шүүгдэгч нарын зүгээс уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа юм. Өнөөдрийн хуралд шүүгдэгч Ж.Эрдэнэбат ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангиас цахимаар хуралд оролцож байна.

Хэргийг сануулахад, шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-ийн 22.1-3 (Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл ху гацаагаар хорих ял шийтгэнэ)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монголын хөлбөмбөгийн холбооны их хурлаар дэд ерөнхийлөгчөө сонгоно 2020-09-15

Коронавирус илэрсэн 19 бөхийн нэг нь Монголын тамирчин 2020-09-15

“Шарк” Д.Энхтүвшин зүрхний хагалгаанд орох гэж байгаа охинд 10 сая төгрөг хандивлажээ 2020-09-15

"Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ-д Монгол Улсыг төлөөлөх гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулна 2020-09-15

Түр ирэгч гадаадын иргэдийн Монгол Улсад байх хугацааг 10 дугаар сарын 31 хүртэл сунгана 2020-09-15

Ж.Эрдэнэбат ХААЛТТАЙ ХОРИХ АНГИАС цахимаар хуралд оролцож байна 2020-09-15

Хан-Уул дүүрэгт гурван шинэ эмнэлэг ашиглалтад орлоо 2020-09-15

Үерийн улмаас амралтад очих боломжгүй болсон тул иргэдийг “Вензоу” зочид буудалд байрлуулахаар болов 2020-09-15

Цэргийн багийн алба хаагчдыг “Кемпински” зочид буудалд тусгаарлалаа 2020-09-15

Хүүхдийн мөнгө, НӨАТ-ын буцаан олголтыг 5-10 минутын дотор багцлан, шилжүүлдэг болжээ 2020-09-15

Хоёр талын Гадаад хэргийн сайд нар уулзана 2020-09-15