Үерийн улмаас амралтад очих боломжгүй болсон тул иргэдийг “Вензоу” зочид буудалд байрлуулахаар болов

Үерийн улмаас амралтад очих боломжгүй болсон тул иргэдийг “Вензоу” зочид буудалд байрлуулахаар болов

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:04 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан. Тус онгоцоор 240 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл 40, өндөр настан 12, эрүүл мэндийн шалтгаантай 21, бусад шалтгаантай 167 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Ворлд Монголиа, Би Жи зочид буудал, Баянбайгаль амралтын газарт тусгаарлахаар төлөвлөөд байсан.

Гэтэл өнгөрсөн шөнө орсон усархаг аадар борооны улмаас Төв аймгийн  Батсүмбэр сум орчмоор үер бууж, авто замаар зорчих боломжгүй болсон тул Баянбайгаль амралтын газар  тусгаарлагдах иргэдийг “Вензоу” зочид буудалд байрлуулах зохицуулалтыг хийлээ.

“Вензоу” зочид буудал нь дөрвөн удаагийн нислэгээр ирсэн 419 иргэний тусгаарлалтыг хүлээн авсан бөгөөд дараагийн захиалгат нислэг буюу өнөөдрийн /2020.09.15/   Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигчдыг хүлээж авахаар бэлтгэл хангаад байсан юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Шарк” Д.Энхтүвшин зүрхний хагалгаанд орох гэж байгаа охинд 10 сая төгрөг хандивлажээ 2020-09-15

"Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ-д Монгол Улсыг төлөөлөх гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулна 2020-09-15

Түр ирэгч гадаадын иргэдийн Монгол Улсад байх хугацааг 10 дугаар сарын 31 хүртэл сунгана 2020-09-15

Ж.Эрдэнэбат ХААЛТТАЙ ХОРИХ АНГИАС цахимаар хуралд оролцож байна 2020-09-15

Хан-Уул дүүрэгт гурван шинэ эмнэлэг ашиглалтад орлоо 2020-09-15

Үерийн улмаас амралтад очих боломжгүй болсон тул иргэдийг “Вензоу” зочид буудалд байрлуулахаар болов 2020-09-15

Цэргийн багийн алба хаагчдыг “Кемпински” зочид буудалд тусгаарлалаа 2020-09-15

Хүүхдийн мөнгө, НӨАТ-ын буцаан олголтыг 5-10 минутын дотор багцлан, шилжүүлдэг болжээ 2020-09-15

Хоёр талын Гадаад хэргийн сайд нар уулзана 2020-09-15

УБТЗ: Дотоодын нүүрс тээвэрлэлт 96.7 хувьтай байна 2020-09-15

418 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. 2020-09-15