Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар тусгаарлагдахгүй

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар тусгаарлагдахгүй

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар 2020 оны есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийгээд буцлаа. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхсан.

Коронавируст цар тахлын улмаас Монгол Улсад орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан уулзалтын үеэр халдвар хамгааллын тусгай дэглэмийг өндөр түвшинд сахиж, зохион байгуулсан гэж үзжээ. Тодруулбал, талуудын албан ёсны төлөөлөгчид гурван метрийн зай бүхий аюулгүй бүсэд уулзсан байна. 

Иймд халдвар хамгааллын дэглэм сахисан гэж үзээд Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарыг тусгаарлахгүй байхаар холбогдох албаныхан шийджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.