Гурван сарын хугацаанд “Завьт эргүүл” 241 хүний амийг аварчээ

Гурван сарын хугацаанд “Завьт эргүүл” 241 хүний амийг аварчээ

НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран  “Завьт эргүүл”-ийг  10 дахь жилдээ Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд 2020 оны 6 дугаар сарын 10-наас 9 дүгээр сарын 15-ныг хүртэл зохион байгуулжээ.

Үүрэг гүйцэтгэх гурван сарын хугацаанд давхардсан тоогоор  2113 алба хаагч, 400 гаруй  автомашин, техник хэрэгсэлтэй ажиллаж, 241 хүний амийг авран хамгаалан, голын усанд суусан 45 автомашиныг татан гаргасан байна.

Мөн Туул голын эрэг дагуу аялж, зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх мэдээллийг 60 орчим мянган иргэнд хүргэн, 14 мянга орчим иргэнд сэрэмжлүүлэг материал тараан, гол, усны осол ихэвчлэн тохиолддог газруудын байршлыг тогтоон, урьдчилан сэргийлэх самбаруудыг байршуулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.