Ерөнхий сайд У.Хүрэлсүх ДАРХАН ХОТОД ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр /2020.09.17/ Дархан-Уул аймагт ажиллах бол маргааш /2020.09.18/ Сэлэнгэ аймагт ажиллах юм.
Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ Төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана. Түүнчлэн хот төлөвлөлт, бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг сонсож, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх юм байна. Харин Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ бүтээн байгуулалт болон ургац хураалтын явц, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.