АНУ-д шинэ коронавирусний халдвараар нэг өдрийн дотор нас барсан тохиолдлын тоо нэмэгджээ

АНУ-д шинэ коронавирусний халдвараар нэг өдрийн дотор нас барсан тохиолдлын тоо нэмэгджээ

 АНУ-д шинэ коронавирусний халдвараар нэг өдрийн дотор нас барсан тохиолдлын тоо нэмэгдэж байна гэж Жонс Хопкинсийн их сургууль мэдээлэв.

Тус их сургуулийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор, өнгөрсөн хоногт АНУ-ын нутаг дэвсгэрт коронавирусээр халдварласны улмаас 1293 хүн нас барсан байна. Энэ нь наймдугаар сарын 19-нөөс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм. Халдвараар нас барсан хүний тоо нэмэгдэж байгаа нь нэгдсэн улсын түвшинд цар тахалтай тэмцэхэд гарсан алдаануудыг харуулж байна гэж АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн захирал асан Том Фриден үзэж байгаа аж.

Үүний зэрэгцээ, хоногт илэрсэн халдварын тохиолдлын дундаж үзүүлэлт өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад 5 хувиар өсөж, 38037 тохиолдол болжээ. АНУ-д халдвар авсан нийт хүний тоо 6.62 сая давж, 196400 гаруй хүн нас барсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.