Бразилд халдвараар нас барсан хүний тоо 134106-д хүрчээ

Бразилд халдвараар нас барсан хүний тоо 134106-д хүрчээ

Бразилд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын улмаас 987 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 134106-д хүрлээ гэж тус улсын Засгийн газраас лхагва гарагт мэдээлжээ. 

Бразилд тухайн хугацаанд халдварын 36820 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүний нийт тоо 4419083 болсон гэж Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна. 

Бразилд бүртгэгдсэн халдварын тохиолдлыг мужаар авч үзвэл, хамгийн олон оршин суугчтай Сан-Паулуд 909428 хүн халдвар авч, 33253 хүн нас барсан бол түүний араас жагсаж буй Рио-де-Жанейрод халдварын 246182 тохиолдол бүртгэгдэж, 17342 хүн нас баржээ. 

Бразилд халдвар авсан хүний тоо олноор нэмэгдэж байгаа боловч сүүлийн долоо хоногуудад халдвараар нас барсан тохиолдлын тоо буурч буй дүн ажиглагдаж байна. Тус улс нь халдварын улмаас нас барсан хүний тоогоороо АНУ-ын араас хоёрдугаарт, халдварын тохиолдлын тоогоороо гуравдугаарт жагсаж байгаа юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.