Коронавирусний халдвараас 99 хувь хамгаалах амны хаалт гаргажээ
Израилийн технологийн "Sonovia" компани олон удаа хэрэглэх боломжтой амны хаалтны материал бүтээжээ. Одоогийн байдлаар тус компани материалыг хэдэн ч удаа угааж хэрэглэсэн коронавирусний халдвараас 99 хувь хамгаалах боломжтой эсэхийг шалгуулахаар Бээжингийн лабратори руу илгээсэн байна.
Тус амны хаалтыг дахин хэрэглэх боломжтойгоос гадна элдэв бактер, мөөгөнцөр болон бусад вирусийг устгадаг нано бүтэцтэй цайрын исэл бүхий материалаар хийсэн тул халдвараас бүрэн сэргийлнэ гэж компани "Sonovia" гэж мэдэгдэв.
Мөн энэ материалиар эмнэлгийн даавуу, хамгаалалтын хувцас хэрэгсэл хийх боломжтой. Гэвч тус компанийн технологийн ахлах мэргэжилтэн Лиат Голдхаммерийн зөвлөснөөр, мэс заслын болон яаралтай тусламжийн өрөөнд ажилладаг эмч, мэргэжилтнүүд зөвхөн нэг удаагийн хэрэгсэл ашигладаг тул уг амны хаалтыг хэрэглэх боломжгүй ажээ.
Энэ оны 6 дугаар сард Шанхай хот дахь Микроспектрум лабораторид хийсэн туршилтаар тухайн амны хаалт коронавирусний тархалтыг 90.67 хувьтай саармагжуулж байсныг судалгааны тайланд дурджээ. Одоогийн байдлаар нэмэлт туршилтыг Бээжин хот дахь салбарт үргэлжлүүлэн явуулж байна.
Лиат Голдхаммер энэ долоо хоногт Роёторсд ярилцлага өгөхдөө, “ирэх долоо хоногоос туршилтын хариу гарна. 99 хувь гэсэн үр дүн гарч ирэх болов уу гэж найдаж байна” гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.