Аварга “Тираннозавр”-ын олдворыг дуудлага худалдаанд оруулна

Аварга “Тираннозавр”-ын олдворыг дуудлага худалдаанд оруулна

Дэлхий дахинд алдартай үлэг гүрвэлийн  ховор олдворыг Америкийн Нью-Йорк хотноо удахгүй дуудлага  худалдаанд оруулах юм байна.  Энэхүү араг ясыг 6-гаас 8 сая ам.долларын үнэд хүрнэ гэж таамаглаж байна.

Дэлхий дээр 67 сая жилийн өмнө амьдарч байсан  махчин үлэг гүрвэлийн олдворыг 1987 онд палеонтологич Стэн Сэкрисон анх олж байжээ. Энэ ховор олдворыг анх олсон хүнийх нь  нэрээр “Стэн” гэж нэрлэжээ.  4 метрийн өндөртэй, сүүлийг нь оролцуулаад 12 метрийн урттай  араг ясыг ирэх 10 дугаар сарын 6-нд Нью Йорк хотноо дуудлага худалдаанд оруулна.  

“Стэн” үлэг гүрвэлийн амьдын жин нь  Африкийн зааныхаас  хоёр  дахин их  буюу 7- 8 тоннд хүрэхээр байсан гэж судлаачид үздэг юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.