Навальныйг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ
Оросын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн талаар Америкийн Ратгерс их сургуулийн профессор Сергей Ерофеев мэдэгджээ.
Түүнийг Нобелийн шагналд нэр дэвшүүлэхийг дэмжсэн хүмүүсийн дотор АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар ч байжээ.
“Хэд хэдэн орос судлаач профессор Алексей Навальныйг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн” гэж Сергей Ерофеев “Facebook” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Түүний ярьснаар Алексей Навальныйг дэмжсэн хүмүүсийн дунд өмнө нь түүний үйл ажиллагааг үгүйсгэж байсан хүмүүс ч байжээ. Тэр ч бүү хэл зарим нь Нобелийн энх тайвны шагнал бага зэрэг үнэгүйдэж байгаа ч Навальный энэ шагналыг авбал өөр болно гэж үзэж байгаа гэнэ.
Алексей Навальный одоо Берлины эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. Тэрбээр наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 7-ныг хүртэл комд байсан юм. Навальныйг “Новичок” төрлийн бодисоор хордуулсан гэж Германы тал үзэж байгаа билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.