Ван И: Монгол, ОХУ, Казахстан, Киргизстан улсыг багтаасан эрүүл мэндийн сүлжээ байгуулна гэж мэдэгджээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол, ОХУ, Казахстан, Киргизстан улсыг багтаасан эрүүл мэндийн сүлжээ байгуулна гэж мэдэгджээ.
Энэ нь коронавируст цар тахлыг хохирол багатай даван туулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад чиглэгдсэн аж.
Хятадын төрийн өмчит мэдээллийн агентлаг Синьхуа үүнийг “Эрүүл мэндийн торгоны зам” гэж нэрлэжээ.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Гадаад хэргийн сайд нар Москва хотод уулзах үеэр энэ талаар үндсэндээ тохирсон байна.
“Эрүүл мэндийн торгоны зам” дараах дөрвөн чиглэлд анхаарч ажиллана. Нэгдүгээрт цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаа бэхжүүлж, ДЭМБ-ын үйл ажиллагааг дэмжих, цар тахлыг улс төржүүлэхгүй байх, хоёрдугаарт, цар тахлын эсрэг ололт амжилтын талаар туршлага солилцох, гуравдугаарт, вакцин боловсруулах, үйлдвэрлэх, худалдан авах ажиллагаанд нягт хамтран ажиллах, дөрөвдүгээрт, Хятадын уламжлалт анагаах ухааны хамтын ажиллагааг өргөжүүлж туршлага судлах, сурталчлах зэргээр хамтран ажиллах аж.
Эх сурвалж: Xinhua
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.