Коронавирус илэрсний улмаас “Kia Motors” компанийн хоёр үйлдвэр түр зогсов

Коронавирус илэрсний улмаас “Kia Motors” компанийн хоёр үйлдвэр түр зогсов

“Kia Motors” компанийн БНСУ дахь хоёр үйлдвэрт коронавирусний халдвар илэрсний улмаас үйл ажиллагааг нь түр зогсоожээ.

Сөүлөөс өмнө зүгт орших Кванмён хотод байрладаг хоёр үйлдвэрийн угсрах конвейер дээр ажиллаж байсан найман хүнээс халдвар илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан ариутгал халдваргүйжүүлэлт хийхээр хоёр үйлдвэрийг лхагва гаргийн орой хааж, бүх 6000 ажилтныг гэрт нь буцаасан гэж “Kia Motors” компанийн төлөөлөгч мэдээлсэн байна.

“Пүрэв гаргийн 09:00 цагийн байдлаар “COVID-19”-ийн халдварын найман тохиолдол мэдэгдэж байгаа. Үйлдвэрүүдийг үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэрийг улсын хорио цээрийн байгууллагуудын төлөөлөгчидтэй зөвлөлдсөний дараа гаргана” гэж төлөөлөгч хэлжээ.

“Kia Motors” компани нь БНСУ-д найман үйлдвэртэй бол БНХАУ-д гурав, АНУ, Словак, Мексик, Энэтхэгт тус тус нэг үйлдвэртэй байна. Үйдвэрүүдийнх нь нийт хүчин чадлаар жилд 3.84 сая автомашин үйлдвэрлэх боломжтой ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д оршин суудаг хүүхдүүддээ зориулсан Монгол хэлний анхан шатны онлайн сургалтын бүртгэл эхэллээ. 2020-09-17

“НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ - МОНГОЛ БАХАРХАЛ” Монгол соёлын үйл ажиллагааг эхлүүлж байна. 2020-09-17

"МОНГОЛ ЭЛЧ" өргөмжлөл гардуулан ёслол болно. 2020-09-17

ОУ-ын Сэтгүүлчдийн VIII форум амжилттай болж өндөрлөлөө. 2020-09-17

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.09.18. 2020-09-18

Коронавирус илэрсний улмаас “Kia Motors” компанийн хоёр үйлдвэр түр зогсов 2020-09-18

Өмнөд Солонгост халдвар тараасан сүм ИХ ХЭМЖЭЭНИЙ хохирол учруулжээ 2020-09-18

БНАСАУ-ын иргэнд долоон жил хорих ял оноожээ 2020-09-18

Дээд хэмжээний уулзалтын хэлэлцээрээ хэрэгжүүлэхийг уриалжээ 2020-09-18

Сөүлийн иргэд цалингаа цуглуулаад ч амьдрах орон сууц худалдаж авахад 12 жил шаардагдана 2020-09-19

Сөүл хотын захиргаанаас христийн шашны номлогчоос их хэмжээний нөхөн төлбөр нэхэмжилжээ 2020-09-19