БНАСАУ-ын иргэнд долоон жил хорих ял оноожээ
Япон тэнгис дэх Оросын хилчид рүү халдсантай холбоотой хэргээр 2019 оны намар баривчлагдсан БНАСАУ-ын далайчдын нэгийг Находка хотын шүүх гэм буруутайг нь тогтоож, түүнд ерөнхий дэглэмтэй хорих ангид 7 жил хоригдох ял оноожээ.
Түүнийг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 318 дугаар зүйл ангиар буруутгажээ. Өмнө нь халдлагад оролцсон өөр нэг этгээдэд ерөнхий дэглэмтэй хорих ангид 4 жил хоригдох ял оноосон байна. Үүнээс гадна халдлагын хэрэгт оролцсон өөр 15 хүний хэргийг хэлэлцэж байгаа аж.
Оросын хилчид Япон тэнгист 2019 оны 9 дүгээр сарын 17-нд эргүүл хийх үеэрээ ОХУ-ын эдийн засгийн онцгой бүсэд хулгай ан агнуур хийж байсан БНАСАУ-ын хоёр далбаат завь болон 11 моторт завийг илрүүлжээ. Далбаат завин дээр байсан хүмүүс хилчид рүү зэвсэгт халдлага үйлдсэний улмаас дөрвөн цэргийн албан хаагч шархадсан байна. Халдлага үйлдсэн этгээдүүдийг 9 дүгээр сарын 20-нд Находка хотын боомт руу хүргэсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.