Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хуралдаан болно

Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хуралдаан болно

Монгол Улсын терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хуралдаан 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр болно. Терроризмтой тэмцэх зөвлөл нь Монгол Улсын хэмжээнд зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх, эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэдээлэл солилцооны шуурхай байдлыг хангах замаар терроризм үл нутагших нөхцөлийг бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Тус зөвлөлийн 2020 оны 3 дугаар хуралдаанаар Терроризмтой тэмцэх зөвлөлийн дарга болон гишүүд шинэчлэгдсэнтэй холбогдуулан Зөвлөлийн ажлын албанаас үйл ажиллагааны танилцуулга хийнэ.

Мөн “Ковид-19” цар тахалын терроризмын нөхцөл байдалд үзүүлэх нөлөөлөл болон Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын хяналтын жагсаалтаас гарах ажлын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны “Хаан шонхор” нэгдсэн дадлага сургуулийг зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэх юм гэж Тагнуулын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“1800-0119” эрүүл мэндийн дуудлагын нэгдсэн төв ажиллаж байна 2020-09-18

У.Хүрэлсүх: “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” болон Хөтөлийн Цемент, шохойн үйлдвэртэй танилцав. 2020-09-18

Тусгай үүргийн онгоц Истанбулыг зорилоо 2020-09-18

Улаан буудайн хэрэгцээг дотоодоос бүрэн хангана 2020-09-18

Хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэж, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлов 2020-09-18

Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хуралдаан болно 2020-09-18

“Номын баяр-2020” өнөөдөр нээлтээ хийнэ 2020-09-18

Монгол Улсын боловсролын бодлогын тойм шинжилгээний тайланг танилцууллаа 2020-09-18

Өвөлжилт хүндэрч болзошгүй 6 аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавилаа 2020-09-18

Цагдаагийн “Сүлд” чуулгын даргаар хурандаа Г.Эрдэнэбаатар томилогджээ 2020-09-18

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга-хэлэлцүүлэг болно 2020-09-18