Цагдаагийн “Сүлд” чуулгын даргаар хурандаа Г.Эрдэнэбаатар томилогджээ
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны есдүгээр сарын 07-ны өдрийн Б/710 дугаартай тушаалаар цагдаагийн хурандаа Гантөмөрийн Эрдэнэбаатарыг Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын даргаар томилжээ.
Томилгоотой холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Гомбосүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирж тус чуулгын алба хаагчдад шинээр томилогдсон даргыг нь танилцуулж, цаашдын ажилд нь амжилт хүссэн байна.
Г.Эрдэнэбаатар нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр. Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч, тасгийн дарга, Эрүүгийн цагдаагийн газрын ОХЗБГХТХэлтсийн ахлах төлөөлөгч, ЦЕГ-ын Нийгмийн хэв журам хамгаалах газрын ахлах байцаагч, Завхан аймаг дахь Цагдаагийн газрын дарга, Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэст хэлтсийн дарга, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн II хэлтэст хэлтсийн дарга, ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хэлтсийн дарга, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын албан тушаалыг хашиж байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.