Өвөлжилт хүндэрч болзошгүй 6 аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавилаа

Өвөлжилт хүндэрч болзошгүй 6 аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавилаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор 6 аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавилаа.

Тодруулбал, бэлчээрийн даац хэтэрсэн, зуншлага тааруу, өвөлжилт хүндэрч болзошгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсгийг томилж, гамшиг зудын эрсдэл тогтоох ажлыг шуурхай зохион байгуулж өгөхийг З.Мэндсайхан сайд албан бичигтээ дурджээ.

Цаг уурын байгууллагын урьдчилсан мэдээгээр сүүлийн үед хур тунадас нэмэгдэх хандлагатай байгаа нь өвлийн улиралд цас орж, “цагаан зуд” болох эрсдлийг нэмэгдүүлж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Улаан буудайн хэрэгцээг дотоодоос бүрэн хангана 2020-09-18

Хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэж, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлов 2020-09-18

Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хуралдаан болно 2020-09-18

“Номын баяр-2020” өнөөдөр нээлтээ хийнэ 2020-09-18

Монгол Улсын боловсролын бодлогын тойм шинжилгээний тайланг танилцууллаа 2020-09-18

Өвөлжилт хүндэрч болзошгүй 6 аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавилаа 2020-09-18

Цагдаагийн “Сүлд” чуулгын даргаар хурандаа Г.Эрдэнэбаатар томилогджээ 2020-09-18

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга-хэлэлцүүлэг болно 2020-09-18

Энхийг сахиулагчид орон нутгийн иргэнийг аварчээ 2020-09-18

“Намрын ногоон өдрүүд-2020” үзэсгэлэн худалдаа энэ сарын 21-нийг дуустал үргэлжилнэ 2020-09-18

Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн эмэгтэй ХӨСҮТ-д амаржжээ 2020-09-18